Power BI гэж юу вэ?

Power BI гэж юу вэ ?

Power BI нь дата мэдээллийг боловсруулан интерактив тайлан болгож хянах самбар дээр мэдээллийг нэгтгэн тайлагнах чадвартай клауд платформ бүхий програмуудын цогц шийдэл юм. Мөн бүх шаардлагатай мэдээлэл датаг нэг цонхонд гарган өөрчлөлт, шинэчлэлтийг Realtime-аар 24 цагийн турш хянах боломжийг олгодог.

Business Intelligence(BI) функцууд 

  1. Санхүү
  2. Орлогын тайлан
  3. Борлуулалт
  4. Ашиг алдагдал
  5. Мөнгөн урсгал
  6. Зардал
  7. Бараа материал
  8. Өглөг, авлага
  9. Борлуулалтын систем

BI-г хэрэгжүүлснээр байгууллагад

  • Шийдвэр гаргахад танд графикчилсан, бодит, бүх зүйлийг багтаасан бизнесийн тайланг үзүүлнэ
  • Цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ
  • Бизнесийн боломжийг тодорхойлно
  • Дүн шинжилгээг загварчлан
  • Багийн ажиллагааг дэмжинэ
  • Ихээхэн хэмжээний дата хөрвүүлэх боломжтой
  • Төв самбар нь хэрэгцээт олон мэдээллийг багтаана

Power BI үүрэг болон ур чадварууд 

Бизнесийн үйл ажиллагаа явуулж бүхийл байгууллага ямар нэг санхүү болон бусад статус үзүүлэлтийн өгөгдөлийн хуримтлуулж байдаг. Маркетинг, хүний нөөц, компанийн төсөв, борлуулалтын хэмжээ гэх мэт. Уг хуримтласан өгөгдлийг илүү задалж, нарийвчлалтай харах, тоцооллохийг BI тусламжтайгаар харах юм.

Бизнест аналист загварын ертөнцөд  байгаа л гэсэн үг юм. Шинэ загварын бүтээгдэхүүн тухайн нутаг болон бүслэлд борлуулалтын түвшин тодорхойлж болох юм мөн өөрийн борлуулалтын орлогыг бенчмарк хийх боломжтой. Харилцагчийн худалдан авагчийн хувийн мэдээлэл, вэбсайтын тойм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, дэлгүүрийн өөр байршил, өдөр, цагийн борлуулалтын тоо, амралт эсвэл бусад арга хэмжээ, цалин хөлсний хүлээгдэж буй огноо, дэлгүүр бүрийн корреляц, одоогийн байдал зэргийг анхаарч үзэх боломжтой.

BI гэдэг нь компанийн үйл ажиллагааны талаархи мэдлэгийг олж мэдэхийн тулд өгөгдөлд хандах, цуглуулах, өөрчлөх, дүн шинжилгээ хийх үйл явц юм. Дараа нь шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд ашиглаах. Энэ нь BI нь өгөгдлийг түүхий хэлбэрээс нь унших боломжтой график болгон хувиргах үйл ажиллагаа, хэрэгсэл, дэд бүтцийг хамардаг гэсэн үг юм. Энэ процессыг дараалсан үе шатуудын гинж гэж үзэж болно.

Үе шат нэг: Өгөгдлийг задлах. 

Анхны өгөгдлийн эх үүсвэрүүдтэй холбогдож, өгөгдлийг олж авах. Мэдээллийн эх үүсвэрүүд нь дотоод (мэдээллийн баазууд, CRM, ERP, CMS, Google Analytics эсвэл Excel гэх мэт хэрэгслүүд) эсвэл гадны (нийлүүлэгчдээс захиалгын баталгаажуулалт, олон нийтийн мэдээллийн сайтуудын тойм, олон нийтийн мэдээллийн сан гэх мэт) байж болно.

Үе шат хоёр: Өгөгдлийг хувиргах 

Бэлтгэх хэсэг гэж түр хадгалалтад өгөгдлийг байрлуулах. Тодорхой шаардлага, стандартын дагуу өгөгдлийг дүн шинжилгээ хийхэд тохиромжтой болгохын тулд форматлах.

Үе шат гурав: Өгөгдлийг уншуулах

Стандартчилагдсан өгөгдлийг хадгалах, эцсийн цэг рүү шилжүүлэх – Database, Data lake эсвэл Data warehouse . Шаардлагатай бол мэдээллийн мартыг бий болгох – жишээ нь компанийн нэгж, хүний нөөцийн газар эсвэл борлуулалтын хэлтэс тус бүрээс мэдээллийг хадгалах Database дэд багцууд.

Үе шат дөрөв: Дүрслэх 

Дата судлал, үр дүнг график дүрслэлт байгуулах (Хэрэглэгчийн интерфэйс)

1, 2, 3-р алхамуудыг ETL (задлах, хувиргах, ачаалах) үйл ажиллагаанд нэгтгэдэг. ETL процесс нь олон янзын өгөгдлийг салангид эх сурвалжаас хэрхэн яаж гаргаж авах, дүн шинжилгээ хийхэд тохиромжтой хэлбэр болгон хувиргаж, хэрэглэгдэх замыг тодорхойлдог.

Энэ нийтлэлд бид системээс систем рүү өгөгдлийн урсгалыг бий болгох, хадгалахад шаардлагатай хэрэгсэл, үйлчилгээг гүнзгийрүүлэн авч үзэх болно.

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *