Санхүүгийн үйлчилгээний салбарт залилангйин гүйлгээнээс хамааралтай алдагдал хохирлоос санаа зовж байдаг. 2016 он санхүүгийн залилангийн үлгэр жишээ болсон жил юм. 2019 онд Америк улсад 1.9 тербум доллар давсан луйвар хийгдсэн байжээ. Санхүүгийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжиж байгаа нь санхүүгийн үйлчилгээг илүү түгээж байгаа юм. Энэ нь залилан бий болгох том шалтгаан болж агч байна. Дижитал хэлбэрт орхоос өмнө луйвар хийхэд тухайн хүний ID картын нууц мэдээллийг мэдэх шаардлагтай байдаг байсан. Харилцагч одоо хүртэл аль аль асуудалтай тулгарч байдаг. Луйвар нь ихэвчлэн банкны цахим төлбөр тооцоо дээр гардаг. Хамгийн чухал нь луйвардуулсан харилцагчийн 20% харилцах банкаа сольдог аж. Иймээс тухайн салбарын хамгийн чухал зүйл бөгөөд бодит үнэн, бодит цаг хугацаатай уялдсан залилангийн гэмт хэргийг илрүүлэх үнэлгээг хэрэгжүүлэх алхам байдаг байна .
1.Машин сургалт ба Дүрэмд суурилсан систем /залилангийн гэмт хэргийг илрүүлэх/
Сүүлийн жилд дүрэмл суурилсан системээс гадна машин сургалт ашиглан залилангийн гэм хэргийг илрүүлэхэд хэрэглэж байна.
Дүрэмд суурилсан систем:
Залилангийн үйл ажиллагааны бодит сигналаас тодорхойлж өгдөг. Энгийн бус их дүнтэй гүйлгээ, боломжгүй байршилуудаас гүйлгээ хийх. Дүрэмд суурилсан систем нь алгоритм ажилдаг ба залилан илрүүлэгч шинжээчийн гараар бичсэн нөхцөл байдаг. Энэ нь дунджаар 300 төрлийн дүрмүүд байдаг. Ийм учраас дүрэмд суурилсан систем хэтэрхий энгийн хэвээр байдаг. Залилангийн гэмт хэргийг илрүүлж байгаа хэсэгтэй уялдаж байгаа хэсгийн шалгаж, тохируулахын тулд гараар шивж хийдэг.
Машин сургалт суурилсан залилангийн гэмт хэргийг илрүүлэх:
Хэрэглэгчийн зан төлөвт мэдэгдэхгүй байж болохуйц нарийн, далд үйл явдлууд байдаг, үүгээр залилан илрүүлэх сигнал болдог. Машин сургалт нь олон хувьсагчтай том мэдээллийн санг боловсруулах алгоритм үүсгэх боломжийг олгодог бөгөөд хэрэглэгчийн зан байдал, залилан мэхлэх үйлдлийн магадлал хоорондын далд хамаарлыг олоход тусалдаг. Дүрэмд суурилсан системтэй харьцуулахад машин сургалт системийн өөр давуу тал бол өгөгдлийг хурдан боловсруулах, гараар хийх ажил багатай байдаг.