Ярих урлагийн сургалт

Хэзээ: 2025 оны 01 сарын 30, 31-нд нийт 2 өдөр 13:00-18:00 цагийн хооронд
Хаана: Нарны хорооллын урд “Astory Grand Hall”-ын 2 давхарт

Төлбөр: 450,000 (НӨАТ багтсан)
Хөнгөлөлт: 382,500 (1/27-ноос өмнө төлбөрөө төлбөл 15% хөнгөлөлттэй) + lunch set
Жич: Storepay, Pocket ашиглах боломжтой

Хичээлийг:
❖ Э.Нарангэрэл /СУИС-ийн ахлах багш, Ярих урлагийн докторант/,
❖ Г.Хосжаргал /СУИС-ийн дуулах урлагийн багш /
❖ Б.Болд /Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хөтлөгч /

Лавлах утас: 7763-7166

Төлбөр төлөх: 
Данс: Хаан банк 5011 373 699
Дансны нэр: Сентрополис
Гүйлгээний утга: утасны дугаар

Ярих урлаг – Таны амжилтын түлхүүр

Ярих урлаг бол зөвхөн үг хэлэхээс хол давсан, бусадтай үр дүнтэй харилцах хамгийн чухал хэрэгсэл юм. Та үгээ хэрхэн зөв дуудаж, өөрийгөө тодорхой илэрхийлэхээ мэдэх үү? Ярих урлагийн сургалт нь таны харилцааны ур чадварыг сайжруулж, аливаа салбарт амжилт гаргах, кареараа өсгөх, хүмүүсийг өөртөө татахад туслах гэх мэт таны хувийн болон ажлын амьдралд тань олон давуу тал авчирна.

Манай ярих урлагийн сургалт эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд 30 байгууллагын мянга нэг зуу орчим хүн хамрагджээ. Тэд бүгд сэтгэл хангалуун байж, ахин дахин дараагийн ээлжүүдээ бүртгүүлж байна. ТАНАЙ БАЙГУУЛЛАГА Ч ГЭСЭН ХАМРАГДААД ҮЗЭЭРЭЙ. 

Сургалтын үр дүнд та:

  • Зөв амьсгалж сурах
  • Хоолойны өнгөө өөрчлөх
  • Өөртөө итгэлтэй ярих
  • Амжилттай харилцааны үндэс болсон зөв тод ярьж сурах чадвар эзэмшинэ
  • Зөвхөн үг хэлэх бус, хөдөлгөөн, нүүрний хувирал, биеийн хэлэмжийг яриатайгаа хослуулах ур чадварыг хөгжүүлнэ
  • Та байгууллагадаа сургалт авснаар ажилчдад албан тушаал ахих суурь, компанид борлуулалт нэмэгдэх үндэс болно. 

Ярих урлагийн сургалт хэнд хэрэгтэй вэ?

  • Удирдах ажилтан
  • Борлуулалт, маркетингийн менежер
  • Хүний нөөцийн менежер
  • Инженер техниийн ажилтан
  • Хүн бүрт!

Сургалтын хөтөлбөр:
➢ Ярих урлагийн тухай ойлголт
➢ Өгүүлэх эрхтнийг чөлөөлөх/ дасгал/

➢ Зөв амьсгаа авах, гаргах түүнийг ярихад зохицуулах
➢ Эгшиг авиаг зөв дуудах дадал эзэмшүүлэх тод хэллэгт ажиллах
➢ Хүндрүүлсэн нөхцөлд ярианд ажиллах
➢ Ярианы хурдны ойлголт
➢ Ярианы аялгийн зураглал
➢ Ярианы чиглэл /Дүрслэлийн тухай ойлголт/
➢ Сэтгэхүй яриатай холбогдох нь. /Зөв зааж түргэн нэрлэх/
➢ Хүндрүүлсэн нөхцөлд ярианд ажиллах.
➢ Амьсгаа уртасгах дасгал
➢ Биеийн хэлэмж. Хөдөлгөөнийг үгийн үйлтэй нэгтгэх нь
➢ Ээдрээт үгст ажиллах /дасгалаар/

Дэд хичээл:
➢ Дуу хоолойн өнгө тогтоох

Лавлах утас: 7763-7166

Зөв бичих дүрэм шиг Зөв дуудах дүрэм байдаг

Танаас саяхан хэлсэн үгээ давтан хэлэхийг хүсэж байна уу?
-Та буруу амьсгалаад байна гэсэн үг

-Зөв амьсгалах үед дуу хоолой цээжний гүнээс төрж, сайхан сонсогддог
-Хамраараа амьсгаагаа гаргахад ярианд дуу чимээ гаргадаг тул амаараа амьсгалж, гаргаж сурах нь маш чухал
– Зөв амьсгалж сурсан нь зөвхөн яриан дээр сонсогдохоос гадна таны арьсан дээр харагдах болно

Хоолойны өнгөө өөрчилж болдог уу? кино шиг ярьж сурмаар байна уу?
Дуу хоолойгоо өөрчилснөөр та хүмүүсийг өдөөж эсвэл унтуулж, дур булаам болгож, тэднийг хөндийрүүлж болно. Дуу хоолой зөвхөн оюун санаанд төдийгүй харилцан ярилцагчийн мэдрэмжид маш хүчтэй нөлөөлдөг

– Дуу хоолой чинь таны гадаад төрх байдал, зан чанартай адил чухал гэдгийг санаарай!

Ярианы фитнес гэж сонсож байсан уу?
– Фитнест явж биеэ хөгжүүлдэг шиг, карьерын өсөлтийг хүсэж байвал хоолойны өнгө, дууны аппаратыг сурах хэрэгтэй. Сургалт, дадлага хийснээр таны дуу хоолой, яриаг ихээхэн сайжруулах боломжтой
Дууны аппаратаа ашиглаж сурснаар хэт нарийн дуу, хамрын дуу, нутгийн аялгаас салж болно. Үүнд урт хугацаа шаардлагaгүй

Бизнесийн ертөнцөд ярианд маш их анхаарч байгаа шалтгаан
Таны ярианаас та өөрийнхөө үгэнд хэр итгэлтэй байгаагаас гадна статус, нийгмийн байр сууриа тодорхойлж болно

– Дуу хоолой, зөв , тод яриа нь таны амжилттай харилцааны түлхүүр юм